Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Татварын буцаан олголт явагдаж байна

Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэдийн татварын буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхэлжээ. Энэ жилийн тухайд өнгөрөгч хоёрдугаар сард татварын буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн бөгөөд нийт 75.396 татвар төлөгч иргэн тайлангаа татварын албанд өгчээ. Эдгээрээс 71.9 мянга нь хуулийн дагуу буцаан олголт авах эрхтэй болсон юм. Улсын хэмжээнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 26 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон. Ингэснээр Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд мөнгийг нь олгож эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)