Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах зорилгоор “Танилцах аялал” арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.

Арга хэмжээнд хэвлэл мэдээллийн 43 байгууллагын 45 эрхлэгч, ахлах редактор, редактор, сэтгүүлч, зураглаач оролцсон юм.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын ууган анги Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон албаны хэмжээнд байгуулагдсан отгон анги болох Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, эрэлч нохойн болон шүхрийн үзүүлбэр, гал унтраах тактикийн дадлага сургуульд оролцлоо.

Мөн улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа төрөл, мэргэжлийн алба хаагчид болон албанд ашиглаж байгаа багаж хэрэгсэл, түүний ашиглалт, хэрэглээ, зориулалтын талаар танилцуулсан юм. Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудыг оролцуулсан “Зангиагүй уулзалт”-аар сэтгүүлчид өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч, санал сэтгэгдлээ илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)