Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“АСК Хэнтий-2017" тэмцээн амжилттай боллоо

“Хэтийн Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон “АСК Хэнтий”-2017-д 11 баг оролцож, өргөн утга агууллага бүхий олон сэдвүүдийг нэгэн дор хөндөж, урлагын хэлээр хүргэлээ. Өнөөгийн залууст тулгамдаж буй асуудал, хүний мөн чанар, эх орныхоо мандан бадрал, үүх түүхээрээ бахархах, нийгмийн шилжилт, ороо бусгаа байдал, хүсэл мөрөөдөл нь замхран үгүй болж байгаа болон сошил медиа хүн хоорондын харилцааг улам бүр бүдэгрүүлж байгаа зэргийг үзэгчдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаатал нь хүргэж чадсан юм. Тэмцээнийг УИХ-ын гишүүн Д.Гантулга санаачлан Хэнтий аймгийн Оюутны холбоотой хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Эхний шатнаас Гала тоглолтод шалгарч үлдсэн “Тэмүүжин” цогцолбор сургууль, Хэрлэн 4-р сургууль, Галшар сум, Бэрх хот, Хэрлэн 1-р сургууль болон Батноров сумын залуучууд авъяас чадвараараа хүч тэнцүү өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ. Батноров сумын “Андгай” баг шилдгийн шилдэг байж тэргүүн байрын эзэд болсон бол дэд байрыг Тэмүүжин цогцолбор сургуулийн “Пентагон” баг эзэлж мөнгөн шагнал болон батламжийн эзэд болсон байна.
 
 
“Хэтийн Хэнтий”-2030 хөтөлбөрийн хүрээнд “АСК Хэнтий” буюу Авъяаслаг Сэргэлэн Хэнтийчүүд тэмцээн хоёр дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээнийг Хэнтий аймгийн нутгийн зөвлөл болон аймгийн ГБХЗХГ дэмжин ажиллажээ. 
 
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)