Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Түрээсийн орон сууцны сугалааны товыг ням гаригт зарлана

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сугалааны товыг энэ сарын 10-нд зарлахаар болжээ. “Буянт-Ухаа 2” хороололд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-нийг дуустал хүлээн авсан юм.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болсон. Сугалааг ил тод шударга байлгах зорилгоор ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яам, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм байна. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар нийт 4000 орчим иргэн хандсанаас 2000 гаруй иргэнийг бүртгэжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)