Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Аав охин хоёр 15 жилийн дараа "Монгол туургатны мисс"-ийн тэмцээний тайзнаа уулзав

Монгол туургатан миссийн тэмцээний тайзнаа амьдралын эрхээр хагацсан аав, охин хоёр 15 жилийн дараа анх удаа уулзлаа. Халимаг улсын мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн энэхүү тэмцээнд Монголд байгаа аавтайгаа уулзах чин хүслийг тээж оролцсон гэдэг.

Түүний ээж гурван настай байхад нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд аав нь охиноо аван Монгол руу буцах гэсэн ч өвөө, эмээ нь өгөлгүй авч үлдсэнээр эцэг охин хоёр холбоо тасарчээ. Гэхдээ охин найз нөхдийнхөө хамт аавыгаа хайсаар ийнхүү Монголд болсон тэмцээний үеэр уулзжээ. Тэдний сэтгэл догдлуулсан мөч “Мисс Авьяас” номинацийн үзүүлбэрийн хамт тайзнаа амилан охин нь аавдаа зориулан үндэсний бүжгээ нулимс дуслуулан бүжиж алд цагаан хадаг аяга дүүрэн мэлтэлзэх сүүг өргөн барьсан юм.  Энэхүү үзүүлбэрийг үзсэн хэн хүнгүй нулимсаа барьж ядан байлаа.


Тийм ээ, бид Монгол туургатан, нэг Монголчууд....

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)