Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Жон Керри ОХУ-ын залуучуудтай уулзжээ

ВАШИНГТОН. /Sputnik/. Өчигдөр Москва хотод болсон дугуй ширээний арга хэмжээний үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын залуу мэргэжилтнүүдтэй уулзлаа гэж Төрийн департамент мэдэгдэв.
 
Орос залуучууд, тэр дундаа, бизнес эрхлэгчид, блогчид, иргэний нийгмийн гишүүд хэрхэн, юу бодож явдгийг ойлгох боломжийг энэ арга хэмжээ Жон Керрид олгосон гэж Төрийн департамент мэдэгдэлдээ дурджээ.
 
Керри өчигдөр өглөө Москвад буусан бөгөөд тэрбээр ОХУ-д хийж буй хоёр өдрийн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров нартай уулзана.
 
Д.Нямтулга
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)