Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Одонгийн болон хүүхдийн мөнгө олгож байна

         Зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмжийг жилд нэг удаа  өгдөг алдарт эхийн однгийн мөнгийг олгож эхэлсэн байна. Тухайлбал, нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газраас энэ сарын 4-нд банкууд руу шилжүүлжээ. Улмаар энэ сарын 7-ны өдрөөс эхлэн алдарт эхчүүдэд одонгийн мөнгийг нь олгож эхэллээ. Улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой. Одонтой эхчүүдийн мөнгөнд нийт 25.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хэмээн өнгөрсөн долоо хоногт Сангийн яамнаас мэдээлж байсан юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)