Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Булган аймагт галзуу өвчин гарлаа

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогджээ. Түүнээс дээж авч шинжлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс Орхон сумын Засаг дарга 2016.01.04-ний өдөр захирамж гаргаж, 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Мөн 53 малыг вакцинжуулж, 160м2 талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)