Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих картын захиалгыг авч эхэллээ

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн оюутны хөнгөлөлттэй зорчих цахим картыг хэрхэн олгох, сунгах талаар нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л. Буюнтогтох, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг,  “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал нар өнөөдөр мэдээллээ. 2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг шинээр олгох юм. Тиймээс 2017 оны наймдугаар сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөнө.

Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ. Тус газарт 28-30-ны хооронд идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэх аж. Их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох юм байна. Харин өнгөрөгч онд ашиглаж байсан цахим төлбөрийн картыг дахин авах, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол ирэх сарын 1-8 хооронд оюутнууд сургуульдаа хандаж мэдүүлгээ бөглөөд авах боломжтой. Дахин олгох үйл ажиллагаа “Дүнжингарав” худлалдааны төвд явагдана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)