Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Өнөөдөр Засгийн газар хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуваарийн дагуу хуралдах байсан ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болсонтой холбогдуулан Засгийн газрын хуралдааныг хойшлуулаад байсан. Засгийн газар өнөөдөр /2017.08.17/ 11.00 цагт хуралдахаар товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилно гэх мэдээлэл байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг долдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
 
Хэлэлцэх асуудал

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

“Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төсөл

Ж.МӨНХБАТ

2.

2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай*

Ж.МӨНХБАТ

3.

Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай*

Ж.МӨНХБАТ

4.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

5.

Төвүүд байгуулж, орон тооны зохицуулалт хийх тухай

Н.НОМТОЙБАЯР

6.

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

 Танилцуулах асуудал

7.

Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн гадаад томилолтын талаар

Ж.МӨНХБАТ

8.

Гадаад харилцааны сайд Израиль Улсад хийх айлчлалын тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

9.

Гадаад харилцааны сайд Зүүн ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцох тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)