Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАН-ын Удирдах зөвлөл дээр хэн юу ярив

Эрх баригч намын Удирдах зөвлөл цаг үеийн асуудлаар яаралтай хуралдав. Энэ удаагийн хурал нэлээд ширүүн уур амьсгал дунд болж өнгөрсөн байна. Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн, Засгийн газрыг огцруулах санаачилга гишүүдээс гарсан гэх мэт дуулиан шуугиантай зэрэгцсэн учраас МАН-ынхан нэлээд ширүүн үгсээр бие биеэ дайрчээ. Шадар сайд У.Хүрэлсүх намынхаа удирдлагуудыг шүүмжилж, ажил албаа өгцгөө гэх зэргээр бухимдлаа илэрхийлжээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж тагнаж чагнах явдал хэрээс хэтэрлээ. Итгэл эвдсэн бохир ажиллагаагаа нэн даруй зогсоох, нам доторх урвагчидтай хариуцлага тооцох ёстой хэмээн сануулжээ. 
МАН-ын дарга М.Энхболд эгзэгтэй цаг үед дотоод эв нэгдлээ зангидаж, засгаа тогтвортой ажиллуулах шаардлагатай байгааг чухалчилсан байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намынхаа даргатай ижил байр суурьтай байгаагаа хэлжээ. Бүх шатанд тогтвортой байдал чухал, тэр дундаа Засгийн газраараа оролдвол том алдаа болно гээд Шадар сайдыг тагнаж чагнасан зүйл байхгүй, би тийм ажиллагаанд оролцоогүй гэсэн байна. Нэлээд хуралдсаны эцэст ирэх 9-р сард МАН-ын Бага хурлыг хуралдуулахаар товложээ. Энэ удаагийн Бага хурлаас Их хурлын товыг зарлах юм. Хэлэлцэх асуудлын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг голчилж ярихаар тогтсон гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Үүнээс гадна МАН-ын Удирдах зөвлөлөөс бүх шатанд тогтвортой байдлыг хангаж ажиллах чиглэл өгчээ.  
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)