Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Нүүдэлчдийн соёлыг гайхуулна

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын  Улаагчны хар нуурын эрэгт энэ сарын 23-25-ны өдрүүдэд Нүүдэлчдийн соёлын наадам зохион байгуулагдах гэж байна. Уг наадмаар нүүдлийн соёлыг харуулсан урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах юм байна.
 
Наадмын үеэр 108 морин хуурч хуур эгшиглүүлж, цамын бүжиг, бөөгийн шашны зан үйл зэрэг нүүдэлчдийн соёлын олон үзүүлбэрийг бэлтгэн үзүүлэх юм. Мөн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, хасаа харваа, унаганы уралдаан, “Дээлтэй монгол” наадам, гар урлал бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, шилмэл үүлдрийн эцэг малын үзүүлбэр, худалдаа зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдох ажээ. Үүнээс гадна наадмын үеэр уран уургач, уран бугуйлч болон эмнэг сургагчдийн улсын уралдааныг зохион байгуулах юм байна.
 
'Нүүдэлчдийн соёлын наадам”-ын хөтөлбөр 
-Таван хошуу малын үзүүлбэр
(Тэмээн жингийн цуваа, тэмээн сүйх тэрэг, Ботго, тормоо дагуулсан ингэ, Ижил зүсмийн морьдын үзүүлбэр, Унагатай гүүний үзүүлбэр, Үхэр тэрэгний цуваа, нуруу ачаа)
-Бог малын баяр /Хонь, ямаа/
Эсгий хийх үзүүлбэр уралдаан: (Уламжлалт ёс, харуулсан ерөөл магтаал хэлэх, хонь хяргах, ноос савах, эсгий зулах, чирэх, ноосоор дээс томох уралдаан)
-Нүүдлийн соёлын театрчилсан тоглолт, зан үйл, уламжлалыг харуулсан ардын урлагийн тоглолт
 
 
-Бод малын баяр /Тэмээ, үхэр, Сарлагийн үзүүлбэр уралдаан: Сарлагийн уралдаан, сарлагийн нуруу ачаа ачих, сайхан хайнаг, шар, сарлагтай хос
-Тэмээн үзүүлбэр уралдаан: Сайхан тэмээ шалгаруулах, тэмээ ачаа ачих буухиа тэмцээн
-Галын наадам-Тойрон бүжиг, язгуур урлагийн тоглолт
- Уран уургагч, уран бугуйлч, эмнэг сургагчдын улсын уралдаан
-Адууны үзүүлбэр, уралдаан-Морь уургалах, бугуйлдах, уурга шүүрэх, эмнэг сургах, сайхан морьтой хос шалгаруулах, жороо морины уралдаан
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)