Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Монгол Дизайнер эмэгтэй Итали улсад өөрийн брендээ гаргажээ

Дэлхий дахинаа өөрсдийн хүч хөдөлмөрөөр манлайлж  яваа Монгол залуус  олон. Тэгвэл тэдний нэг авьяаслаг Монгол эмэгтэйн тухай asiarussia.ru сайт  нийтэлсэн байна. Б.Бааандэлгэр гэх дизайнер эмэгтэйн талаар Оросын сайт юу гэж өгүүлсэнийиг та бүхэндээ хүргэж байна.
Итали улсын Турин хотод Монгол дизайнер Б.Баасандэлгэр өөрийн брендийг 2014 онд үүсгэн байгуулжээ.
Тэр бүр багаасаа л хувцас загварын урлагийг сонирхдог байсан ба уйгагүй хөдөлмөрлөж янз бүрийн тэмцээнд оролцож өөртөө туршлага хуримтлуулсаар ирсэн байна.
Нэр хүндтэй тэмцээнүүдээс тэрээр Милан хотод болсон MittelModa Fashion Contest 2013 тэмцээнд өөрийн  “Reincarnated Spirits” авангард коллекцоороо оролцож финалын 25 дизайнерүүдийн нэгээр шалгарсан юм. Мөн MUUSE x VOGUE Talents Young Vision Award-т  түүний намар-өвлийн “Дээлтэй монгол” коллекц топ 50-д багтсан байна.

“Намар-Зун 2016” коллекцийн тухай
Баасандэлгэрийн энэ коллекцийн  гол сэдэв нь 100 жилийн өмнө Төв Азид амьдарч байсан нүүдэлчдийн уламжлалт хувцаслалт юм. Глобалчлал зөвхөн хүний амьдралд нөлөөлөөд зогсохгүй мөн хувцасны загварт ч нөлөөлсөөр иржээ. Хувцас загвар хөгжиж тухайн үндэстний хэв шинжийг хадгалсан хэвээр улам боловсронгуй болсоор байна.
Баасандэлгэр уламжлалт өв соёлоос төрөн гардаг Аутент загварыг баримталж уран бүтээлээ туурвидаг ба хувцас загварын уламжлалт өвөрмөц байдлыг хадгалж ялангуяа мартагдах дөхөөд байгаа язгуурын монгол хувцас загваруудын хэв шинжийг сэргээн орчин үеийн өөрийн брэнддээ шингээхийг эрмэлзэж байна.

Ж.Уранмандал

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.55.183.178] 2016/01/05
баяр хүргэе