Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Элэгний С вирүсийн шинжилгээг ирэх сараас эхлэн үнэ төлбөргүй өгдөг болно

Элэгний С вирүсийн идэвхжил тодорхойлох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулан, даатгуулагчийн хоёр хүртэлх удаагийн шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

 

Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд иргэд С вирүсийн шинжилгээгээ үнэ төлбөргүй тогтоолгох боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ элэгний С вирүс тогтоох лабораторийн шинэжилгээний зардлын дээд хязгаарыг 120.000 төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

 

Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөгийг шинжилгээний зардалд зарцуулах ба удахгүй итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлах юм байна.

 

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Монгол улсад 2016 оны байдлаар элэгний С вирүсийн халдварын тархалт нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж, дэлхийд С вирүсийн өндөр тархалттай улс болоод байна гэж нийслэлийн ЭМНДГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)