Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан эхэллээ

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI олон улсын уралдаан өчигдөр ХБК-д эхэллээ. Энэхүү уралдааныг хүүхэд багачуудын авьяасыг нээж, дэмжих, сонгодог хөгжмийн ирээдүйн алдартнуудыг тодруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай.

 

Энэ удаагийн тэмцээнд 7-10, 11-14, 15-18 насны ангилалд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрабасс хөгжмийн төрөлд Япон, Австрали, БНСУ, ОХУ зэрэг орны 250 гаруй хүүхэд өрсөлдөж байна.

 

Тус тэмцээнээс олон алдартай уран бүтээлч, хөгжимчин гараагаа эхэлсэн бөгөөд өдгөө олон улсын шинж чанартай, нэгэнтээ хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн түвшинд үнэлэгдэх хэмжээнд хүрснийг багш нар онцлов.

 

Тэмцээний II шатны шалгаруулалт энэ сарын 28, 29-нд болно. Шалгарсан шилдгүүд энэ сарын 30-нд болох Гала тоглолтод оролцох эрхтэй болох юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)