Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлээс Ж.Батсуурь сайдад шаардлага хүргүүллээ

МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос сургуульдаа үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд сургуулийнхаа захирлыг 90 орчим оюутны сургалтын төлбөр буюу 172 сая төгрөгөөр том оврын жийп машин худалдан авсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Багш, оюутнаа боддог захирал бол ийм хөрөнгөөр сургалтын орчныг сайжруулж, лекцийн танхимд чанга яригч авч болох байсан.

 

Боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагыг улстөржүүлж, АН, МАН-ын хэмээн ялгаварлаж байна. Манай сургуулийн нийт багш, ажилчдын 48 хувийг багш нар, 52 хувийг АН-ын захиалгаар томилогдсон захиргааны ажилтнууд эзлэх болсон. Сургуулийн төв байрны 1-2 давхар нь захиргааны ажилтнуудын албан тасалгаа болсон гэж тус хорооны дарга С.Батцоож ярив.

 

МУБИС 15 мянган оюутан, 500 гаруй багш, ажилтантай. Дээд боловсролын шинэчлэл нэрийн дор МУБИС-ийн бүрэлдэхүүн 12 сургуулийг тав болгосон. Жишээлбэл, сургалтын агуулгын хувьд тэс өөр Бага боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Архангай аймгийн Багшийн их сургуулийг нэгтгэсэн. Оюутнуудын хичээлийн 60 хувь нь боловсрол судлалын чиглэлийн ерөнхий хичээл, 40 хувь нь мэргэжлийн хичээл орж байна. Тэгэхээр ямар хэмжээний чадвартай, чанартай багш бэлтгэгдэх вэ хэмээн багш нар толгой сэгсэрч байна.

 

Сүүлийн жилүүдэд манай сургуулийг зориод багш больё гэж ирэх оюутны тоо буурч байна. Сургуулиа хөгжүүлэх, сургалтын чанараа дээшлүүлэхэд анхаарал тавихгүй, энэ хэвээр явбал багш бэлтгэдэг төрийн эзэмшлийн хамгийн том сургууль элсэгчгүй болох нь хэмээн сэтгэл зовж буйгаа багш Үйлдвэрчний эвлэлийн хороогоороо дамжуулан олон нийтэд мэдээлж буй нь энэ аж.

 

Тус хорооноос сургуулийнхаа талаар энэ мэт бодит байдлыг салбарын сайддаа танилцуулсан боловч, сайд “Гуравдугаар сарын 3-ны өдөр хариу өгнө” гээд чимээгүй болжээ. Иймд БСШУС-ын сайд Ж.Батсуурьт албан шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь нийт багш, ажилчдын 50 хувийн гишүүнчлэлтэй. Бидний хүсэлтийн дагуу дорвитой арга хэмжээ авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно хэмээн мэдэгдлээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (5)
Зочин [103.9.88.210] 2017/03/23
Энэ захирлын хийсэн ажил харин ч их байх шүү. Сургуулийн гадаад харилцаа урьж байгаагүйгээр нэмэгдсэн. Энэ үйлдвэрчний эвлэл гэж юу вэ. Тэд нар багш ажилтны нэр барьж явахаа болоих хэрэгтэй. Тэгж л хийх юм олдохгүй байгаа юм бол багш ажилтнуудынхаа цалинг нэмүүлж тус болооч
Зочин [150.129.141.40] 2017/03/18
Юун МУБИС-ын үйлдвэрчний эвлэл вэ? Эвлэлийн гишүүд ийм юм хийснийг мэдэхгүй юм байна. Энэ Батцоож багш нарын нэр барьж хүмүүсийн гар хөл болж явна. Сургуулийн нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгч ял сонсгох хэрэгтэй
Зочин [103.57.95.98] 2017/03/17
negniihee hiisen zuiliig harluulj amidrah ym daa ajllaa tailagnaacyund duugai suuna be idsen eruu ih deeshee ybdag boljee
Зочин [202.21.106.151] 2017/03/14
Идэх гэж алдаг хүмүүс ирсэн
Зочин [103.9.88.210] 2017/03/14
ghgfhfghfg