Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Баянзүрхийн шинэ дуулиан буюу жүжигчин Ц.Төмөрбаатарын шинэ алба

Хэдхэн хоногийн өмнө МАН, АН-ынхан засаг ноёны суудлаа булаацалдаж жижиг хэмжээний мөргөлдөөн үүсгэв. Эрх баригчид цагдаагийн хүчээр сүрийг үзүүлж, хаалга цонхоо эвдэцгээгээд бөөн л юм болов. Дараа нь нийслэлийн Засаг дарга С:Батболдын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн тул дүүргийн өмнөх удирдлагууд ажлаа буцаагаад авлаа л гэсэн. Товчхондоо бол холион бантан болсон. Гэтэл дээгүүрээ ийн будилж байх хооронд доороо бүр ч баларч байгааг олон хүн мэдээгүй. Дээрээ суудлаа олохгүй заамдалцаж байх зуур доогуураа харин албан тушаалын наймаа, солилцоо болоод өнгөрчээ. 
2016 онд болсон УИХ, нийслэлийн сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар Ж.Энхзул хэмээх бүсгүйг томилжээ. Хуулиар бол Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга дүүргийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилгоо хийдэг хуультай. Сонгууль бүрийн дараа болдог ээлжит халаа сэлгээ биз гээд хүмүүс тухайн үед тоогоогүй байх. Гэтэл Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул сар шинийн өмнө шийдвэр Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын томилгоог хийжээ. Томилсон хүн нь хэн гээч. Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар. Мэргэжлийн хүмүүсээр засгийн эрх бариулна гэж амлалт өгсөн МАН ийнхүү жүжигчин мэргэжилтэй хүнээр Баянзүрх дүүргийн хүн амын эрүүл мэндийг сахиулахаар, бодлого тодорхойлуулахаар томилсныг эвэртэй туулай үзсэн мэт гайхацгааж байна.
Ц.Төмөрбаатар бол Монголын нэртэй, удам сайтай, авьяаслаг жүжигчин гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Түүний тайз, дэлгэцэнд мөнхөлж үлдээсэн олон дүрийг бид мэднэ. Гэхдээ эрүүл мэндийн салбар бол онцгой салбар. Дурын хүн улс төрийн томилгоогоор дүүлэн нисдэг газар биш. Хүн амынхаа тоогоор нэгд бичигддэг нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн захиргааны даргад үүнээс өөр хүн МАН-д олдоогүй гэхэд итгэхэд бэрх. 300 гаруй мянган хүний эрүүл мэндийг найдвартай сахин хамгаалах хариуцлагатай ажил улстөрчдийн албан тушаалын наймаа, өр авлагын асуудал биш гэдгийг захын хүн хэлнэ. Жүжигчин Ц.Төмөрбаатараас гадна спортын мастер цолтой эрхмийг ч тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалд томилсон гэх хэл ам гараад эхэлжээ.
 
Ц.Төмөрбаатар эдүгээ 61 насыг зооглож буй бөгөөд тэтгэвэрт суух хуулийн болзлоо хангачихсан нэгэн. Дээрээс нь мэргэжлийн бус. Ийм байхад мэргэжлийн Засгийн газар байгуулаад мандуулаад өгнө гэж амлалт өгсөн МАН жүжигчин мэргэжилтэй хүнийг эрүүл мэндийн хариуцлагатай салбарт хууль зөрчиж томилсон нь ёстой л зүүдэнд ч оромгүй явдал гэлтэй. Хуульд зааснаар бол дүүргийн Эрүүл мэндийн төв нь дүүргийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй Мөн амбулаторийн тусламж үзүүлдэг байгууллга юм. Энэ томилгооны талаар тус төвийн дарга Ж.Энхзултай утсаар холбогдож тодруулахад “Төмөрбаатар гуайг томилсон тушаалыг цуцлах гэж байгаа. Би ажил дээрээ очоод гарын үсэг зурна” гэсэн товч хариулт өглөө. Энэ яриа ажлын цаг дууссаны дараа болсон гэдгийг тодотгоё. Харин дуулианы эзэн болоод байгаа Ц.Төмөрбаатар гадаад руу явсан гэх мэдээллийг зарим эх сурвалж мэдээлсэн. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (48)
Зочин [103.229.121.40] 2017/03/17
Зочин [103.57.95.116] 2017/03/16
БЗЭМТ-д их олон эмч эмнэлэгийн мэргэжилтний хөдөлмөрийн хууль зөрчсөн тушаал шил шилээ дагаад гарч байгаа....Төмөрбаатарын оронд улсад ажиллаж үзээгүй компаний захмрал ЛУТБАТ гэгч болсон.....энэ байгууллага дампуурч байгаа худлаа гэвэл газар дээр нь очиж судлаач.........
Зочинbaagii [202.55.183.178] 2017/03/15
Bi bayn zurh duiregt amidardag duurgiin emlegt uzuulsen chin huviin emleg gej nadaas tulbur avsan bi ulsiih bish yumuu gej asuusanchin uuruu irj uzuulvel tulbirtoi turgeneer iruul tulburgui gej baisan
Зочин [202.70.46.215] 2017/03/15
Баянзүрхийн эмнэлэг хувьд шилжээд 20 жил болж бна. 2 эмнэлгийг хольж ойлгоод бна. Энэ яриад бгаа чинь эрүүл мэндийн төв шдээ. Нийгмийн эрүүл мэнд, сэргийлэх зөвлөгөө өгөх оношлох болохоос эмчлэх ор ч үгүй газар. Хаа хамаагүй асуудлыг хольж улвс төржүүлэх гэсэн хүмүүсийн санаархал яваад бна.
Зочин [202.131.231.245] 2017/03/15
Үгүй байлгүй дээ гэж найдахаас
Зочин [103.212.117.59] 2017/03/15
ТӨМӨРБААТАР ХОЁР НҮҮРТЭЙ НОВШ АН - ААС МАХН - Д УРВАСАН. ЦААГУУРАА ДАЛД МАН - Д ҮЙЛЧЛЭЭД НӨГӨӨ 60 ТЭРБУМЫН САНД ХАНДИВ ӨГСӨН ЮМ БАЙНА Л ДАА?!! МАН ШАНД НЬ АЛБАН ТУШААЛ АЦАГЛАЖЭЭ!!!
Зочин [202.9.40.176] 2017/03/14
Nuhee maltsab 2 huuhen. Honogiin hoolnoosoo salah gesen heden emch nar l tend ajillaj bna.Hunii altan amiig uzgenii uzuureer shiidej mergejil bolowsrol dutmag humuusiig ajliin bairaar hangadag Enhzul chi bolioch.Hun gants l amidarna.Odoo chamd bish ch ur huuhdee bodoj zuw amidaraach.
Зочин [202.9.40.176] 2017/03/14
Tuya. Za boli boli.Ochij ochih Tumurbaatar. yun suraggui Enhzul we.Olon hunii amidralaar togloj bna.Har yariagaar ajlaa hiij suudal bugludug humuusiig ogtsruulaya.Mongol uls ni suurliin irmegt irjee.
Зочин [119.40.103.34] 2017/03/14
ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЮМ БИШ ҮҮ. ХЭН Ч БАЙСАН АДИЛХАН Л ДАА. ТӨМӨРБААТАР ГУАЙ ОРООД УРЛАГИЙНХАН ТЭНД ҮЙЛЧИЛДЭГ ТИЙМ Л МАРКЕТИНГ БОДОЖ ОЛОХ БОЛОВ УУ ДАА.
Зочин [202.70.46.212] 2017/03/14
Нийгмийн эрүүл мэнд сурталчилгаанаас хамаарна. Олонд танигдсан хүнийг ашиглахад хүмүүст илүү хүрдэг. Гадны оронд эмнэлгийн захиргааг эмч нар хийдэггүй.
KkkkkkЗочин [103.26.194.43] 2017/03/14
Цогцэцэг сайда очоод тушаалуудыг хараарай элэг авнаа
Зочин [202.70.46.212] 2017/03/14
Дотор нь ажиллаж байгаа хүн юм бхда. Авлигаасаа салчаад уурлаад байгаа юмуудаа. Цэгцэлж зөв болгож байгаа гэж эмч нар нь ам сайтай бналээ
Зочин [103.229.123.229] 2017/03/14
Төмрөөдөө баяр хүргэж ажлын амжилт хүсье. Чи чадна аа,эмнэлгийн ямар ч мэдлэггүй авилгач Шийлэгдамба сайдыг нь хийгээд одоо ч гэсэн төрийн нарийнаасаа эхлээд яаманд чинь ямархуу амьтад сууж байгаа билээ УРАГШАА
Зочин [202.9.40.176] 2017/03/14
YASAN BYALDUUCH AMITAN BE.HUMUUSIIN AMIDRAL HETSUUDLEE.HUULIIN UNDESLELEE CH MEDEHGUI BGAADAA TER TUSHAALIIN UZEHIINSEN.
Зочин [66.181.185.217] 2017/03/14
Шийлгэдамба муу сайд байсан байж болно. Гэхдээ эмч мэргэжилтэй шүү
Зочин [202.70.46.212] 2017/03/14
Шийлэгдамба эмч хүн хэзээ ч бгаагүй
Зочин [103.229.123.229] 2017/03/14
БЗД-ийн ЭМТ-ийн хуучин дарга Пунцаг чи төвийнхөө төсвийн бүх хөрөнгийг идэж уусныг түмэн олон мэднэ ,чиний ах дүүс Завханыханаар дүүрчихсэн төвийг залуу хүн засах л гэж байгаа юм биш үү залуу хүнийг дэмжиж ажилла гэж цаад тэнэгүүддээ хэлээч
Зочин [202.70.46.212] 2017/03/14
Пунцаг биш бх, ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн хүнийг тушаал бууруулсийн. Хамт олон хөгжихийг хүсэж бна. Захиргаа аж ахуйд тохирсон хэрэгтэй хүн байсийн атөархагчдаас л боллоо.
Зочин [119.40.103.11] 2017/03/14
Hudlaa medeelel bna, magadgui Enkhzul emchiin orond darga boloh huseltei teneg gariin hor baih
Зочин [77.190.23.225] 2017/03/14
ЯАГААД?
Зочин [103.9.90.130] 2017/03/14
Бүүр хадуураад алга болж өглөө л дөө МАНгарууд
Зочин [27.123.214.85] 2017/03/14
Төмөрбаатар бол ард түмний хайртай жүжигчин. МАН зүгт улс төр хийдэг нь ч үнэн. Гэхдээ энэ томилгоо бол арай биш ээ. Эрүүл мэндийн нэгтгэлд байдаг найз минь хэлсэн үнэн гэсээн
Зочин [119.40.103.11] 2017/03/14
Нийгмийн эрүүл мэндийн боловсролыг залуусд хүргэх, архи, тамхинаас залуусыг гаргах мэдээлэл, ухуулга сургалтанд яриа хийхэд хамтран ажиллахаар ярьсан юм бна. БЗД-ийн улс төртэй холбох хэрэггүй.
Зочин [59.153.115.50] 2017/03/14
Хараваас захиалгат мэдээ гэдэг нь харагдаж байна.. Мэдээ бэлдсэн сэтгүүлчийн нэр ус ч алга.
Зочин [27.123.214.85] 2017/03/14
Үнэн гэсээн хө.
Зочин [59.153.115.50] 2017/03/14
Төмөрбаатар гуай хөдөө кино зурганд л явж байна лээ ш дээ. худлаа юм бичих юмаа
Зочин [103.26.195.154] 2017/03/14
МАН ч боловсон хүчингүй юм шиг аашилч, мэргэжлийн хүн олдохгүй байна гэжүү арай үгүй байлгүйдээ
Зочин [66.181.179.98] 2017/03/14
удирдагч хүн гэж сайн менежер байдаг юм. Манайхан юм л бол салбарын хүн дарга байх ёстой гэх юм. Байгууллага удирдах тэднийг ажилтай орлоготой байлгах улам өргөжүүлэх гэдэг бизнесийн удирдлагаар мэргэшсэн хүн л хийдэг асуудал. дүүргийн эрүүл мэндийн төвийн аж ахуйн дарга хийхэд хэн ч байсан яадын
Зочин [202.179.11.194] 2017/03/14
Ж.Энхзул урд нь Эрүүл мэндийн хөгжлийн төвд яаралтай тусламж үйлчилгээний хэлтсийн даргаар 1 жил ажлаад ажлаа хийж чадахгүй хэлтсээ татан буулгасан хүн шүү дээ. НЭМГазар Эрүүл мэндийн төвүүдийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар томилдоггүй. Хандивын дарга нар хандивын албан тушаал бий болгоно шүү дээ.Дүүргийн хүн амын эрүүл мэндээр тоглох эрх ямарч албан тушаалтанд байх ёсгүй. БЗДЗасаг дарга НЭМГ-ын дарга нар тодорхой арга хэмжээ авмаар юм!!!!!
Зочин [202.70.46.212] 2017/03/14
Нэг хүнээс болж татан буугддаг хэлтэс гэж юу бхав дээ улсын бодлого нь өөрөө хэмнэлтийн тогтоолоо дагасан биз
Зочин [119.40.103.11] 2017/03/14
Энхзулын оронд дарга болох гээд аргаа барж байгаа хүмүүсийн мэдээлэл бна. Хүнд мууг хүсвэл өөрт ирдгийг санаараай.
Зочин [202.9.40.165] 2017/03/14
Үнэн худлаа нь тодорхойгүй ямар ч эх сурвалжгүй мэдээ мэдээлэл хийхээс өөр хийх ажил байдаггүй юм боловуу чааваас. Нийслэл.mn ээ хов базаж суухаар нийгэмд хэрэгтэй мэдээ бэлтгээч аль эсвэл сэтгүүлч нарын чинь чадвар дутаад байна уу
Зочин [103.57.94.68] 2017/03/14
Төмөрбаатар гуайг муулах юм алга. Гэхдээ томилгоо ингэж явдаггүй юм даа. Бид энэ асуудлыг засах хэрэгтэй
Зочин [59.153.115.50] 2017/03/14
Томилгоо бол арай үгүй байхвТэрнээс ЖвЭнхзул чинь мундаг эмч шүү дээ,Эрүүл мэндийн төсөл болон 103т даргаар ажиллиж байсан эмэгтэй,Бас Доктор байхаа
Зочин [43.242.243.5] 2017/03/14
Төрийн соёрхолт,гавъяат жүжигчин хүн ингэж ч доошоо орж болохгүй дээ. Улстөр гээч ийм л заваан.
Зочин [119.40.103.11] 2017/03/14
Захиргаа, бодлого төлөвлөлт гэж хэлтэс байхгүй, хуурамч мэдээлэл бна.
Зочин [119.40.103.3] 2017/03/14
үнэн шүү ийм албан тушаал шинээр бий болсон
Зочин [202.179.31.64] 2017/03/14
үгүй байлгүй дээ зүгээр кино зураг авалт байлгүй
Зочин [202.131.235.74] 2017/03/14
Хэ Хэ эмч болж жүжиглэх гэж байгаа юм уу
Зочин [103.50.206.40] 2017/03/14
BZD hamgiin ih hun amtai medeend bol 300 mynga garui gejiinashd kkk emnelegt owchnoo bish TO BE OR NOT TO BE shalgaruulahin bnaldaa xaxa sportiin hun bna gejina shuu bas boloogvi alaad haytsan
Зочин [202.9.42.54] 2017/03/14
Nudee oljee gah gah
Зочин [202.9.42.54] 2017/03/14
Зочин [202.9.42.54] 2017/03/14
Зочин [150.129.140.151] 2017/03/14
ugui bailgui de.
Зочин [66.181.185.160] 2017/03/14
Uneniig helsen hund yagaad ingej tyrhirdag bnaa odoo ene EMT-uur orj Enhzul dargin talaar zahin uilchlegch ygaagch naraas asyyhad bolnoo tsag hugatsa haruulnaa tyslamj uilchlgee chanartai bolj baigaa manaihaar ireerei haraarai
Зочин [66.181.185.160] 2017/03/14
Uneniig helsen hund hun ushuutei gegcheer EMT-g hugjuuleheer ajilchdinhaa ugiig sonsoj ajlaa hiij bgaa J.Enhzul dargaa demjie.
Зочин [66.181.185.160] 2017/03/14
BZD-n EMT-d emnelgiin mergejiltenuud ard irgedinhe eruul mendin tuluu ch deeber ni nurah gej .shiree sandal ni salj ynah boljee.Uyniig end ajiilaj bga ambylatoriin darga nar uurchilj chadahgui uzlegiin mungiig uursduu zartsyyldag ni notlogdson bolihoor setgeltei hun henbygai ch uurchilj bolie shdee
Зочин [103.26.194.18] 2017/03/15
Tushaalaa gargahdaa boddoggui yumuu hunii tolgoigoor ajilaa hdeg ajilaa meddeggui shiidver ni tuilbargui oron garan dargatai boljee. Bas neg zovlontoi bolj de hoorhii eruul mendiin tov .