Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Баянгол дүүрэг дөрвөн жилд 13 эмнэлэг байгуулжээ

Томуу, томуу төст өвчний өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа.1-р сарын .16-ны өдөр  дүүргийнхээ эрүүл мэндийн төв, хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Баянгол дүүрэгт 100 ортой хүүхдийн эмнэлэг, ахмад настны нөхөн сэргээх эмчилгээ сувиллын төвийг удахгүй ашиглалтад оруулахаар болсон байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин буурахгүй байгаатай холбогдуулан зарим эмнэлгүүд тэр дундаа хүүхдийн эмнэлгүүд 24 цагаар ажиллаж буй. Тиймээс хүүхдийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулсан байна.

 

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Ирэх дөрвөн жил бид эрүүл мэндийн стандарт хангасан жишиг дүүрэг болгох зорилт тавьсан. Энэ эммнэлгийг ашиглалтад оруулсанаар эрүүл мэндийн стандарт хангасан жишиг дүүрэг болох боломжтой. 100 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орвол дүүргийн хэмжээнд хүүхдийн орны ачаалал буурна. Мөн дүүрэгтээ шинээр төрөх эмнэлэг барихаар төлөвлөж байгаа ч хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй байгаа. Хүүхдийн эмнэлэг, ахмад настны сувиллыг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн ирэх дөрвөн жилд эмнэлгийн үйлчилгээ, стандарт, менежментийг дэлхийн жишигт нийцүүлэхээр зорьж ажиллаж байна” гэв .



Хүүхдийн болон ахмадын эмнэлэг ашиглалтад орсоноор хүүхдийн 100, ахмадын 80 ор шинээр бий болох юм байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд  Баянгол дүүрэг нийт 13 эмнэлэг барьж байгуулжээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)