Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

10 нэр төрлийн 30 эмийг үнэгүй олгоно

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргав.  Арван нэр төрлийн 30 эм, бэлдмэлийг үнэгүй авах боломжтой болж байгаа юм.

Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай

    Ампициллин (Х),
    Амоксициллин (Х),
    Тетрациклин,
    Сальбутамол,
    Ибупрофен,
    Парацетамол,
    Азитромицин,
    Амброксол,
    Ацетилцистейн,
    Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз зэрэг нэр бүхий эмийн 100 хувь хөнгөлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой юм байна. Тус тогтоол энэ нэгдүгээр сарын 2-ноос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөгдөх юм.

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ

 

 


 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)