Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

"СҮМБЭР ГАРДЕН" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүүхэд залуучуудынхаа чөлөөт цагийг зөв зүйтэй өнгөрүүлэх амралт, зугаалга, биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл бололцоог нэмэгдүүлэх нэгэн сайхан шинэ орчныг Говьсүмбэр аймагт цогцлоон байгууллаа. Аймаг орон нутгийнхаа өнгө зүс, нүүр царайг илтгэн тодотгох, хөгжил дэвшлийн томоохон бүтээн байгуулалт "Сүмбэр Гарден" шинэ цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр нээлтээ хийв. 2014 оны 5 сараас эхлэсэн энэхүү Соёл спорт, амралтын хүрээлэнг 18,3 га газарт бүтээн байгуулж, 20 гаруй мянган мод, бут тарьж суулгасан байна. Мөн энд дэлхийн стандарт жишигт нийцсэн 105Х70 хэмжээ бүхий хөл бөмбөгийн талбай, гүйлтийн зам, Сагс, софт теннис, хоккейн талбайнууд барьж байгуулан УБ дахь Sky Rescor-н мини хувилбар болох цана, чаргаар гулгах 2 зам бүхий зориулалтын талбайг ч мөн барьжээ. Хүрээлэнгийн үүдэнд 100 авто машины зогсоол гаргаж. Цэвэр байгалийн чулуугаар өрсөн талбай бүхий Усан оргилуур, сүүдрэвчүүд, гэрэлтүүлэг, явган зам гээд бүгдийг хийсэн байна. Дараа жилийн хавраас нийтийн биеийн тамирын талбай, чийрэгжүүлэлтийн төхөөрөмжүүд, хүүхдийн тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний төв, Зочид буудал зэргийг шат дараалан барьж байгуулан олон улсын зэрэглэлд нийцэхүйц Соёл амралтын хүрээлэн болгохоор зорьж буй ажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)