Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Өмнөд Суданд онгоц сүйрч, 36 хүний амь эрсэдлээ

 
Өмнөд Суданы нийслэл Жуба хотоос хөөрсөн “Антонов Эй Эн-12” тээврийн онгоц өчигдөр сүйрсэн байна. Ослын улмаас хамгийн багадаа 36 хүний амь эрсэджээ.
 
Өмнөд Судан дахь “Улаан загалмай” нийгэмлэг ослын газраас 36 хүний цогцсыг олсон тухайгаа мэдэгдлээ. Хоёр хүнийг амь тасраагүй байхад нь аварсан ч тэдний нэг нь удалгүй амьсгал хураасан байна. Украин улсад үйлдвэрлэгдсэн “Антонов Эй Эн-12” онгоц Өмнөд Суданы нийслэл Жуба хотоос Палойч хотыг зорин хөөрснөөс хэдхэн хормын дараа Цагаан Нил мөрний савд сүйрчээ. Ослын шалтгаан нь хөдөлгүүрийн доголдолтой холбоотой хэмээн албаныхан хэллээ. Энэ онгоцыг Өмнөд Суданд хүнс тээвэрлэх зорилгоор ашиглаж байжээ. “Антонов Эй Эн-12” онгоц 1971 онд анхны нислэгээ хийж байжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)