Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ирэх Бямба гаригаас дамжин суулт үнэгүй болно

Ирэх Бямба гаригаас буюу 11дүгээр сарын 07-ны өдрөөс нийтийн тээврийн дамжин суулт үнэгүй болно гэдгийг  "Улаанбаатар смарт карт" компаниас мэдээлж байна. Картаа уншуулахад дамжин суултын хөнгөлөлт эдлэх тохиолдолд тусгай дуут дохио дуугарах бөгөөд иргэд зорчигчид дамжин суухдаа хэд хэдэн нөхцөлийг анхаарах ёстой. Тухайлбал автобусанд сууснаас хойш 30 секундийн дараа картыг уншуулах /буух/ боломжтой. Мөн 30 секундийн дотор эргэн буух тохиолдолд хөнгөлөлтийн эрх идэвхжихгүй. Эхний автобуснаас буухдаа арын хаалганд картаа заавал уншуулах ёстой бөгөөд арын хаалганд картаа уншуулсан хугацаанаас дараагийн автобусны орох хаалганд картаа уншуулах хүртэлх хугацаа 30 минутаас бага байх ёстой. Дамжин суултын хөнгөлөлтийг эдэлсний дараа дахин суухад энгийн тарифаар төлбөр төлөгдөнө. Дахин дамжин суултын хөнгөлөлт эдлэхийн тулд эхний хөнгөлөлт эдэлсэн хугацаанаас хойш дөрвөн цагийн дараа дамжин суухад хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

Олон хүний төлбөр төлсөн картын тухайд дамжин суухдаа ижил тоогоор дахин уншуулах эсвэл карт эзэмшигч ганцаараа уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Өөрөөр хэлбэл гурван хүний төлбөрийг нэг картаар төлж зорчоод дахин дамжин суухдаа дахин гуран хүний юм уу эсвэл нэг хүний төлбөр төлөхөд л хөнгөлөлт эдэлнэ.  Нэг чиглэлийн автобуснаас буугаад эргээд тэр чиглэлийн автобусандаа суух тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй юм. 

Д.Оюун-Эрдэнэ 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)