Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Автомашины кузов засварын Монгол мэргэжилтэн бэлтгэж эхэллээ

 
Монгол -Солонгосын политехникийн коллеж өнөөдөр нэгэн шинэ мэргэжлийн ангиа нээлээ. Тэд Монголдоо мэргэжлийн кузов засварчныг бэлтгэхээр болжээ. Манай улсад энэ мэргэжлийн эрэлт их байдаг ч боловсон хүчин дутмаг байдаг юм. 
 
Нийслэл хотод 700 гаруй автомашин засварын газар байдаг. Тэдний ихэнхи нь вьетнам засварчид. Учир нь манай улс автомашины кузов засварын мэргэжилтэн бэлтгэдэггүй энэ төрлийн боловсон хүчин ч дутмаг байдаг юм. Тийм ч учраас машинаа засуулах хүсэлтэй иргэд вьетнам засварын газар хандах нь элбэг байдаг. Тэгвэл монгол солонгосын политехникийн коллежийн шинэ анги нээгдсэнээр манай улс чадварлаг монгол мэргэжилтнүүдтэй болж иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чадна гэж тооцоолж байна. 
 
Одоогоор тус ангид 18-40 насны 25 хүн суралцаж байна. Сурагчид хичээлийн явцад 20 хувийг онолын мэдлэгээр 80 хувийн дадлага ажил хийх юм. Одооноос эхэлж сурагчдад томоохон засварын төвүүдээс ажлын байрны санал иржээ Энэ нь тус мэргэжлийн эрэлт хэр их байгааг харууллаа. 
 
Кузов засварын ангид 1 жилийн хугацаанд суралцаж ажлын байранд гарах боломжтой. Нэг жилийн хугацаанд сургуулийн зүгээс ёс суртахуунтай, соёлтой, чадварлаг ажиллах хүчин бэлтгэхийг зорьж байгаа бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаад зогсохгүй гадны засварчидтай өрсөлдөхүйц монгол мэргэжилтэнг бэлтгэх зорилготой юм байна.
 
Эх сурвалж: NTV мэдээ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)