Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Нас барсан 10 гаруй мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг хувьдаа завшжээ

Өөд болсон хүмүүс, ахмад настныхаа бичиг баримтыг иргэд Нийгмийн даатгалд хүргүүлдэг ч Төрийн үйлчилгээний ажилчид үүнийг нь хасалт хийлгэлгүй, банктай хуйвалдан халамж, тэтгэврийг нь хувьдаа завшдаг байсан хэрэг илэрчээ. Энэ хэргийн мөрөөр хэрэгт Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга нарыг цагдаагийнхан шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл энэ мэт хэрэг нас барсан 10 мянга гаруй иргэн дээр үйлдэгдсэн бөгөөд тэр хэмжээгээр улсын мөнгийг хувьдаа завшсан гэсэн үг юм. Энэ мэтчлэн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар тун олон хэрэгт дарагдаад байна. 
 
Мөрдөн байцаалт, шалгалт нэлээд өргөн хүрээнд болж буй бөгөөд  нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох ажилтнууд холбогдож байгаа юм. Хохирлын хэмжээг одоо ярихад эрт байгаа талаар цагдаагийнхан мэдэгджээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)