Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

М.Даваажаргалын хөдөлмөрийн баатар цолны мялаалганы наадамд Б.Гончигдамба түрүүллээ /зураг/

Энэ 7- р сарын башёд амжилттай барилдаж Японы эзэн хааны цомыг 35 дахь удаагаа хүртэн хамгийн олон түрүүлсэн амжилтын буухийгаа үргэлжлүүлж буй Ёкозүна Хакухо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны мялаалга наадам Төв аймгийн Зуунмод хотод боллоо. 
Энэхүү наадамд хүчит 128 бөх зодоглож, их нас, дааганы уралдаан болжээ. Улсын заан Ч.Санжаадамба болон улсын гарьд Б.Гончигдамба нар үзүүр түрүүнд үлдэн хүч үзэж Монгол улсын гарьд Б.Гончигдамба давж түрүүлсэн юм. Энэ үеэр Хакухо М.Даваажаргалын гэргий Саёоко Вада санаачлан Төв аймгийн Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн машин бэлэглэлээ.
Т.Од 
Эх сурвалж: www.niislel.mn
 
Зургийг: Б.Баясгалан
Фотог: Баясгалан
 
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)