Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Цогтцэций суманд 20 удаагийн давтамжтай газар хөдлөлт болжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрсөн хоёр өдөрт 20 орчим удаагийн чичирхийлэлт мэдрэгдэж, 1.5-3.8 магнитутын газар хөдлөлт болсон. Хоёр өдрийн турш газар хөдлөлтийн давтамж өндөрсч, чичирхийлэл үүссэн тул сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, иргэдийг аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлээд байгаа билээ.

2016 оны есдүгээр сараас эхлэн Монгол орны нутаг дэвсгэр газар хөдлөлтийн шинж тэмдэгүүд давтамжтай илрэх болсон. Есдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл  Баянхонгор, Завхан, Архангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгуудад  нийт 15 удаагийн газар хөдлөлт болжээ.  

2005 онд өмнөх онуудаас хоёр дахин их газар хөдлөлт ажиглагдаж байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өсчээ. 2015 оны эхний есөн сарын байдлаар 896 газар хөдлөлт болсон нь газар хөдлөлтийн идэвхжилт буурах төлөв ажиглагдахгй байна гэж судлаачид хэлж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)