Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ. Энэхүү хөтөлбөрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн юм.
Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан өнгөрсөн онд УИХ-д өргөн мэдүүлснийг тухайн үед чуулганаар хэлэлцээд “хэлэлцэх шаардлагагүй” хэмээн санаачлагчид нь буцааж байжээ. Уг хөтөлбөр өдгөө УИХ-д дахин өргөн мэдүүлэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж байна.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг УИХ-аас байгуулагдан ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахалж, УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нар оржээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)