Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

С.Зориг агсны хэргээр шалгагдаж буй сэжигтнүүдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэнийг саатуулан шалгаж буй. Тэгвэл өнөөдөр сэжигтнүүдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
 
Содномдаржаагийн ээж Жавзмаа "Миний хүүг хэлмэгдүүлэн хорьж байна. н.Амгаланбаатар гэх хүн амины хэрэгтний худал мэдүүлгээр хэрэг үүрүүлээд хаах гэж оролдож байна. Энэ нь цаанаа улс төрийн томоохон нөлөөтэй хүмүүс байгааг харуулж байна. Үнэхээр харамсалтай байна" гэлээ.
 
Мөн Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр "Манай нөхөр хэрэгт холбоогүй. Нөхрийг маань 2015 оны наймдугаар сарын 31-ний өглөө автобусны буудал дээрээс багтай 20-30 хүн баривчлаад явсан байсан. Бид зөндөө хайж байгаад дараа нь мэдсэн. Одоо нөхөртэй нь хүүхдүүдийг маань болон намайг уулзуулахгүй байна. Хоригдож байхад нь нэг л удаа шилний цаанаас уулзсан. Бид үнэхээр хэцүү амьдарч байна" хэмээн хоолой зангируулан ярив.
 
Сэжигтэн Содномдаржаа С.Зориг агсныг амиа алдах үед 22 настай байсан бөгөөд Орхон аймагт фермерийн аж ахуй эрхлэн амьдардаг байжээ. Тэднийх 6 хүүхэдтэй юм байна. Харин саяхан хамгийн том охин нь автын ослоор өөд болсон харамсалтай явдал болсон аж.
 
Түүнчлэн сэжигтэн Т.Чимгээгийн ах охин дүүгээ хэрэгт холбогдолгүй, С.Зориг агсны хэргийн золиос болж, хэрэг үүрэх гэж байна. Хууль хяналтынханд удаа дараа хандаж байгаа ч авч хэлэлцэхгүй байна гэдгээ учирлалаа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)