Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Өмнөд Солонгост 60-аас дээш насныхан гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ

Өмнөд Солонгост 60-аасс дээш насныхан буюу тэтгэврийн хөгшчүүл гэмт хэрэг үйлдэж, шорон руу явах “моод” дэлгэрчээ. Учир нь дулаан оромж, халуун хоол цайтай байх гэж тус газрыг зорьдог байна. 
Тус улсын Хууль зүйн яамнаас гаргасан судалгаагаар Өмнөд Солонгост анх удаа 60-аас дээш настай хоригдлуудын тоо өсчээ. Өөрөөр хэлбэл, тус улсын нутаг дэвсгэрт үйлдсэн нийт гэмт хэргийн есөн хувийг дээрх насныхан үйлдсэн байна.
Шинжээчдийн онцолж буйгаар энэ нь юуны өмнө ийм насны хөгшчүүлд эдийн засгийн бэрхшээл маш их байдаг. Нөгөө талаас тэдгээр хүмүүс амиа егүүтгэхийн оронд дулаан оромж, хоол ундтай байхын тулд ийм замыг сонгодог аж.  Үүний зэрэгцээ тэд ялаа эдэлсний дараа ч гэмт хэрэг үйлдэн буцаад тэр газраас очих болсон байна.
Өндөр настан хоригдолд шоронд хөнгөн ажил хийлгэдэг аж. Тухайлбал, цаасан хайрцаг, дугтуй наах зэрэг. Үүний зэрэгцээ жилд хоёр удаа эмнэлгийн үзлэгт хамруулдаг байна.
Өмнөд Солонгосын Засгийн газраас өндөр настай хоригдлуудад  зориулсан тусгай шорон байгуулах асуудлыг хөндөж эхэлжээ. Ингэснээр тэднийг хоригдох хугацаанд нийгэмд ашигтай, байр сууриа олоход нь тус болох тийм мэргэжлийг эзэмшүүлэх гэнэ.
Өмнөд Солонгост нас дээр гартлаа хангалттай мөнгө хуримтлуулж чадаагүй, төрөл төрөгсөд нь асрах боломжгүй зэрэг хөгшчүүлд улсаас сард 200-300 ам.долларын тэтгэмж олгодог байна. Гэвч энэ нь тус улсын хувьд зөвхөн хоол унд авахад л хүрдэг байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)