Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

П.Очирбатыг ММС-ээс цалин авч, хууль зөрчсөн болохыг АТГ-аас тогтоожээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат хуульч биш боловч Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр олон жил ажиллаж буй нэгэн. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ эд маргаан дэгдээж байх үед түүнийг Кайманы арлын “Монголиан майнинг" корпорациас ( ММС ) цалинждаг гэсэн мэдээлэл цацагдаж, багагүй хэл ам дагуулж байсан.
Саяхан АТГ-т УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб" ТББ-аас “Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нь Монголиан майнинг корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажиллаж уг компаниас цалин хөлс авч байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгуулах тухай албан бичиг хүргүүлжээ.
Энэ дагуу АТГ-аас зохих хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат “Монголиан майнинг корпораци”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажилласны урамшууллыг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байжээ.
"Монголиан майнинг корпораци”-ийн хувьцаа эзэмшигчдийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн томилсны дотор хараат бус бие даасан гишүүнээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг ажиллуулахаар шийдвэрлэн хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Улмаар  Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн, Урамшууллын хорооны даргаар ч томилогдон ажиллаж байжээ.
Мөн экс ерөнхийлөгч П.Очирбат “Монголиан майнинг корпораци"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажиллуулах тухай гэрээг 2012 оны аравдугаар сарын 12, 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр тус тус 2 жилийн хугацаагаар дахин байгуулсан байжээ.
Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд “Зохих албан тушаалтан нь аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн ажээ. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг албан тушаалаас нь бууруулан, хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон байна. Энэхүү хяналт шалгалт, П.Очирбатад хариуцлага тооцуулах тухай албан тоотоо АТГ-аас зохих албан тушаалтуудад хүргүүлээд байгаа юм байна.
Д.ЭРДЭНЭТУЯА
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (9)
Зочин [109.8.166.227] 2016/07/02
adgiin p da ............... iim novshiin yum uzeegui gulug nariig shuud tsaazaar avah heregtei.... bi iim ulun urvagch humuus manai eh orond baij bgaad ichdeg....
Зочин [141.219.207.248] 2015/07/02
Бид төрийн тэргүүн байсан хүмүүстээ ингэж хандаж болохгүй ээ. Яахав цалин аваа л биздээ. Цалингүй ажил гэж юу байсан юм. Уул уурхайн инженер хүн ереөнхийлөгчийн ажил хийж уул уурхай улс төр хоёрыг сайн мэддэгийн хувьд энэ туршлагандаа тохирсон ажилаа хийг л дээ.
Oochko [121.254.51.162] 2015/07/02
Hutsvaa
Oichko [121.254.51.162] 2015/07/02
Hn bi ch harin gem zemgui hun shuu. Luigaruudyg ta nar tegvel yahiin?
Зочин [103.229.120.21] 2015/07/01
Наад нөхөр чинь анхнаасаа л ажиллаж байсан шд. MCS-d gazraa hurtel mash ashigtaigaar zarsan shd. Ard tumen ni beleglesen gazar baishingaa....
Зочин [203.91.119.238] 2015/07/01
Ховдогын гай гэдэг кинон дээрх шиг хамар нь томроод л байгаадаа
Зочин [65.49.14.75] 2015/07/01
Huts gulug min. Chinii hamar ch gesen tom bgaa daa. Bi hovdog bish hernee l tom hamartai. Muu minee
Зочин [202.55.183.178] 2015/07/01
Ene tomor hamart ih hulgai hiisen hun dee
Зочин [65.49.14.75] 2015/07/01
Huts gulug min