Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хэмжих хэрэгслийг үнэ төлбөргүй баталгаажуулна

Төмс, хүнсний ногоо худалдаалахдаа баталгаагүй хэмжих хэрэгсэл ашиглаж хэрэглэгчдийг хохироох тохиолдол олон гардаг. Тиймээс Стандарт, хэмжил зүйн газраас Маргааш буюу аравдугаар сарын 1-нд 12:00-16:00 цагийн хооронд орон нутгийн тариачдын ашиглаж байгаа баталгаагүй жинг нэг удаагийн үнэ төлбөргүй баталгаажуулалт хийхээр болжээ.

Баталгаажуулалтыг “Сүхбаатарын талбай”, “Барилгачдын талбай”, “Скай” худалдааны төвийн гадна талбайд өөрийн тарьсан төмс, хүнсний ногоогоо арилжиж буй иргэдэд хийх аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)