Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Д.Батцогт: Ардын намынхан зургаан сайдаа тат л даа, бид дэмжээд өгье

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай  УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
 
Чуулганы хуралдаанаар Засгийн газрын өнгөрсөн жил зарцуулсан санхүүжилтийг салбар салбарын сайд нараас нь УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авсан байна.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт, Ардын намынхантай Засагт хамтраад сахил хүртсэн мэт шал дордов гэгч боллоо. Засагт ороход Ардчилсан намынхан муу муухай байгаа бол та нар зургаан сайдынхаа нэрийг тат л даа. Бид дэмжээд өгье. Бид муу нэртэй, муухай царайтайгаараа засгаа байгуулаад, хариуцлагаа хүлээгээд явъя. Хамтарч байж ингэж болохгүй биз дээ.
 
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Суусан цэцнээс явсан тэнэг дээр. Ерөнхий сайд сүүлийн үед чимээгүй явж ирээд, бидэнд гэнэт сюрприз барьдаг боллоо. Монголын тэнгэрийг 100 жилээр түрээслэх шийдвэр гаргаад ирэхэд гайхах юмгүй боллоо.
 
Ардын намынхан аль хэдийнэ төрхөмдөө буцахаар ачаа бараагаа бэлдсэн бэр шиг асуудалд хандаад байна. Ардын намынхан Монгол Улсыг халамж улс болгосон. Ганц, хоёрхон банкинд төрийн мөнгийг байршуулж мөнгө угааж байсан хүмүүс урдаас хараад сууж байна гэж шүүмжиллээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)