Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Түймэрт өртсөн иргэдэд гэр өгчээ

Энэ жилийн хувьд ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байсны улмаас ой, хээрийн түймэр гаралт ихэссэн. Дорнод аймгийн хувьд он гарсаар 37 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас Баян түмэн, Халх гол,  Хөлөнбуйр, Баян-Уул, Сэргэлэн сумдын нутаг хуурайшилт ихтэй, түймрийн гаралт ихтэй сумдад багтаж байна.
 
Ой, хээрийн түймрийн улмаас дээрхи сумдад 15 айл түймэрт өртсөн бөгөөд орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр олгохоор шийдвэрлэсэн. Улсын нөөцөөс олгосон иж бүрэн 15 гэрийг аймаг, орон нутаг хүлээн авч иргэдэд олгох ажлыг зохион байгууллаа.
 
Тус арга хэмжээнд, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр болон аймгийн удирдлагууд оролцов. Энэ үеэр, аймгийн удирдлагууд, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд иргэн хүн бүр идэвхи, санаачлагатай ажиллах нь чухал гэдгийг иргэдэд анхааруулаад, аймаг орон нутгийн зүгээс түймрээс урьдчилан сэргийлэх тодорхой бодлогыг тодорхойлж урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагыг чадавхижуулах ажлуудыг хийж байгаа гэдгийг онцолж байв..
 
Хүйтний ам наашилж буй энэ үед иргэд өөрийн гэр оронтой болсондоо талархаж буйгаа Улсын онцгой комисс болон аймгийн удирдлагуудад илэрхийллээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)