Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд, Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай, Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл, Нэрэмжит болгох тухай, Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоол) болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна. 
 
Мөн Засгийн газрын хуралдаанд Сангийн сайдын гадаад томилолтын талаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын гадаад томилолтын талаар, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар Ж.Мөнхбат танилцуулах аж. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)