Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Apple Watch-г 16 оронд албан ёсоор худалдаалж эхэллээ

Өнгөрсөн баасан гаригаас эхлэн Apple Watch дахин долоон улсад худалдаалагдаж эхэлснээр нийт 16 оронд албан ёсны эрхтэйгээр зарагдаж байна. Түүнчлэн энэ зундаа багтаж өөр гурван улсад худалдаалахаар төлөвлөөд байгаа аж.
Apple компанийн анхны зүүдэг төхөөрөмж Итали, Мексик, Сингапур, Өмнөд Солонгос, Испани, Швейцар, Тайвань зэрэг орнуудад худалдаанд гарчээ. Харин ирэх сарын 17-ноос эхлэн Тайланд, Швед, Нидерландад худалдаанд гарах юм байна.
Анх дөнгөж худалдаанд гарч байхдаа Apple Watch хэрэглэгчдийг удаан хугацаагаар хүлээлгэж байсан бол энэ удаад худалдан авагчид шууд дэлгүүр дээрээс нь боолгон авч байгаа аж.
Гэтэл Apple Watch-ыг Америкчууд гар дээрээ авахын тулд нэг өдрөөс хоёр долоо хоногийн турш хүлээдэг хэвээр.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.131.231.115] 2015/07/27
Durakaar undesnii buhuur barildah erhiig ni 2 jileer hasah heregtei.