Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Энэ онд хамгийн их орлого олсон жүжигчид

Дэлхийд алдартай “Forbes” сэтгүүлээс энэ онд хамгийн их орлого олсон 10 жүжигчний нэрийг зарлажээ. Энэ жагсаалтыг Дуэйн Жонсон 64.1 сая ам.долларын орлогоор тэргүүлсэн юм. “The Rock” хочит Жонсон Галзуу хурд, Сан Андреас зэрэг киноныхоо ачаар өнгөрсөн жилийн орлогоо хоёр нугалж чадсан аж.
 
Харин эмэгтэйчүүдээс энэхүү жагсаалтад багтсан жүжигчин бол Женнифер Лауренс. Оскарын шагналт жүжигчин бүсгүй энэ онд 46 сая “ногоон”-ы ашигтай ажилласан юм.
 
Сонирхуулахад, хамгийн их орлого олсон 10 жүжигчнээс насаар ахмад нь 74 настай Форд бол хамгийн залуу нь Лауренс 26 настай.
 
Түүнчлэн нийт эрэгтэй жүжигчдийн 95 хувь нь 40 ба түүнээс дээш настай бол эмэгтэйчүүдийн хувьд тэн хагас нь л ийм насных гэнэ.
 
Хамгийн их орлогтой 10 эрэгтэй жүжигчин
 
  1. Дуэйн Жонсон             64.5 сая
  2. Жаки Чан                     61 сая
  3. Мэтт Дэймон               55 сая
  4. Том Круз                     53 сая
  5. Жони Депп                  48 сая
  6. Бен Аффлек                43 сая
  7. Вин Дизель                 35 сая
  8. Шах Рух Хан               33 сая
  9. Роберт Доуни Жр        33 сая
  10. Акшай Кумар              31.5 сая
Хамгийн их орлоготой 10 эмэгтэй жүжигчин
 
  1. Женнифер Лауренс     46 сая
  2. Мелисса МкКарти      33 сая
  3. Скарлетт Йоханссон   25 сая
  4. Женнифер Энистон    21 сая
  5. Фан Бингбинг             17 сая
  6. Чарлез Терон              16.5 сая
  7. Эми Адамс                  13.5 сая
  8. Жулиа Робертс            12 сая
  9. Мила Куниш               11 сая
  10. Деепика Падукон        10 сая
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)