Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Ломбард иргэдийн барьцаалсан хөрөнгийг зарсан бол илүү мөнгийг буцаан олгох ёстой

Нийслэлд 650, хөдөө орон нутагт 450 орчим барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд барьцаанд авсан эд зүйлээ зарахдаа хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн үйлчлүүлэгчид эхлээд мэдэгдэн дараа нь дуудлага худалдаагаар зарж, илүү мөнгийг тухайн иргэнд буцаан олгох ёстой ч энэ байдал нийтдээ алдагдсан болохыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан хэллээ.
Мөн гэрээ байгуулахдаа давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хүү, алданги, эргэн төлөлт, барьцааны зүйлийг зарах, үйл ажиллагаа явуулж буй байрны шаардлага хангахгүй байгаа зэрэг зөрчил гаргаж байжээ.
Ломбардтай холбоотой гомдол ихээр ирдэг учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 3, 4, 5 дугаар сард энэ чиглэлээр хяналт, шалгалт хийж, шаардлагатай ажлуудыг хийгээд байгаа аж.
Шалгалтын хугацаанд 43 иргэний гомдлыг барагдуулсан байна.
Хяналт, шалгалтад хамрагдаж зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага хүргүүлсэн байна.
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээтэй холбоотой хууль эрхзүйн орчин тодорхой бус, хяналт тавих механизм, хуулийн хариуцлага тодорхой бус байгаа учраас ШӨХТГ-аас хуулийн төсөл боловсруулан өргөн бариад байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)