Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

17 үхэрийг устгалд оруулжээ

Он гарсаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 12 аймгийн 8 суманд цэцэг, шүлхий, галзуу, цусан халдварт, салст гэсэн таван төрлийн халдварт өвчин гарсан тухай МХЕГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлсэн. тэгвэл өчигдөр /VIII.15/ Мал эмнэлгийн үржлийн газраас цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар түвшинд буйг мэдээллээ. Тус хэвлэлийн хуралд МЭҮГ-ын дарга Б.Цолмон, Д.Батцэнгэл нарын хүмүүс оролцов.
 
Өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар нэг голомтод зургаан малчин өрхийн 151 толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 17 үхрийг устгасан байна. Өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байгаа учраас ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлжээ. Нийт 145 мянган малд хоёр удаагийн вакцин тарьж, 8.7 мянган метр кв талбайг халдваргүйжүүлсэн байна.
 
Энэ талаар МЭҮГ-ын дарга Д.Батцэнгэл хэлэхдээ ““Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжийн дагуу бүх баяр наадам нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон. Заавар журмын дагуу ариутгал хийгээд явж байна. Ер нь хяналт сайн тавиад вакцинжуулалтаа хийж, шилжилт хөдөлгөөнийг хориглож чадвал тэр бүр халдварлаад дамжаад явчих өвчин биш” хэмээв.
 
Харин өнгөрсөн оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа тухай МЭҮГ-аас мэдээллээ. Өвчний голомт хорио цээр Дундговь, Хэнтий, Төв, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн зургаан аймгийн найман суманд үргэлжилж, , ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаа аж.
 

 

Халдварт шүлхий болон хонины цэцэг өвчний вакцины нөөц хангалттай байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)