Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

2025 онд Хятадын төмөр замын урт 117 мянган км-т хүрнэ

БНХАУ-ын төмөр замын нийт урт 2025 он гэхэд 175 мянга орчим км-т хүрнэ. Хятадын төмөр замын сүлжээний урт хугацааны хөгжлийн тайланд ийнхүү дурдсан байна.
2015 оны эцсийн байдлаар Хятадын төмөр замын нийт урт 121 мянган км-т хүрчээ. Харин тэрний 19 мянган км нь хурдны зам бөгөөд энэ нь дэлхийн нийт хурдны төмөр замын 70 хувийг эзэлж байгаа юм.
Төлөвлөгөө ёсоор барилгын ажил цаашид үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд төмөр замын нийт урт 150 мянган, хурдны замын урт 30 мянган км-т хүрнэ гэж төлөвлөж байгаа юм.
Сонирхуулахад Хятадын төмөр замын сүлжээ далайн эргийн дагуух зүүн бүсдээ нягтшил ихтэй, эх газрын гүн рүү баруун талдаа сийрэг. 2000 онд баруун бүсийнхээ байгалийн баялгийг зүүн тийш зөөх төлөвлөгөө гаргасантай холбоотой Шинжаан, Өвөр Монгол, Төвдийн төмөр замд ихээхэн хөрөнгө хаяснаар арав гаруй жилийн хугацаанд баруун бүсийн төмөр зам 50 хувиар нэмэгдэж, Өвөр Монгол гэхэд л Хятаддаа хамгийн урт төмөр замтай нутаг болжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)