Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Солонгос улсад хоёр мянга гаруй сургууль түр хаагдлаа

  "Мерс" вирус тархаж байгаатай холбогдуулан Солонгос улсад өнөөдрийн байдлаар 2199 сургууль түр хаагдсан байна. Тэдгээр сургуулиуд нь "Мерс" вирусийн халдвар тархсан орон нутгуудад байрладаг тул өвчнийг цааш дахин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор түр хаасан ажээ.
 
     Тэдгээрийн тоонд Сөүл хотын 359,  Кёнги дүүргийн 1431-н сургууль багтаж байгаа бол 1945-н цэцэрлэг мөн түр хаагдсан байна.
 
     Хаагдсан сургууль, цэцэрлэгүүд ирэх долоо хоногийн Даваа гаригт буюу 15-ны өдөр дахин үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөсөн байгаа ба тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хичээл, сургуулийг эхлүүлэх эсэхийг шйдэх юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)