Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хойд Солонгос АСЕМ-ын мэдэгдлийг шүүмжиллээ

Өнөөдөр буюу Даваа гарагт Хойд Солонгосын гадаад хэргийн яам мэдэгдэл хийж Улаанбаатар хотод болж өнгөрсөн АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтаас Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг буруутгасан мэдэгдэл гаргасныг хатуу шүүмжиллээ.
 
Энэ алхмыг Хойд Солонгос “бодлогогүй үйлдэл” гэж нэрлээд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөлөөтэй гэж үзсэн байна. Солонгосын хойгт цөмийн дайн гарах боломжийг гол өдөөгч хүч нь АНУ гэж гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Эцсийн дүндээ Вашингтоны бодлого дэлхий нийтийн тогтвортой байдалд муугаар нөлөөлнө гэж тэр мэдэгдсэн байна.
 
“АНУ хамтарсан цэргийн сургуулилалт явуулж, үүндээ цөмийн шумбагч онгоцнууд, бөмбөгдөгч зэрэг бусад стратегийн зэвсэглэлийг оролцуулан, бас Өмнөд Солонгост пуужингаас хамгаалах THAAD систем нэвтрүүлж байгаа нь Солонгосын хойгт мөргөлдөөн гарах боломжийг нэмэгдүүлж байна” гэжээ.
 
Хойд Солонгос цаашдаа АНУ-ын цөмийн халдлагаас хамгаалахын тулд өөрийн цөмийн хөтөлбөрийг үргэлжүүлэхээ энэ үеэр амласан байна.
 
Өнгөрсөн Баасан, Бямба гарагт Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази, Европын удирдагч нарын уулзалтаас гаргасан мэдэгдэлд Хойд Солонгосын дэглэмийн цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлыг хатуу шүүмжилж, тус дэглэмийн эсрэг авсан НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх уриалга гаргасан юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)