Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Б.Гарамгайбаатар: Гацууртын ордоос 265.6 сая ам.долларын татвар авна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдэд баримтлах өөрсдийн байр сууриа нэгтгэжээ.
 
Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийв.
Бүлгийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ, Засгийн газрын түвшинд үлдэж буй бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар судалж санал дүгнэлт боловсруулах бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийн эцсийн дүгнэлтийг сонслоо. Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байгаа. Манай бүлгийн Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд “Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах тухай” хуулийн төслийг өргөн барих барина" хэмээн бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллэв.
 
Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
-Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоохдоо ямар зарчим баримтлах вэ?
 
-Энэ асуудлаар бүлэг ярилцаад зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. УИХ өнгөрсөн онд Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасан. Засгийн газар тухайн ордын лицензийг эзэмшиж буй компанитай тохиролцсоны үндсэн дээр 34 хувийг эзэмших шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ уг 34 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр орлуулж авах тохиролцоонд хүрсэн юм билээ.Төр 34 хувийг шууд эзэмших юм бол тухайн аж ахуйн нэгжид оруулах хөрөнгө оруулалтын 34 хувьтай дүйцэхүйц хэмжээний хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар гаргах шаардлагатай. Ингэхдээ Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтын дахин тооллого, үнэлгээ хийх зэргээс эхлээд ихээхэн цаг алдана. Харин төр 34 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр авах нь цаг хугацаа, хөрөнгө хэмнэнэ.
 
-Ашигт малтмалын тусгай төлбөр хэлбэрээр авах нь ямар ач холбогдолтой вэ?
 
-Уг ордын нийт борлуулалт бол 1 сая 769,2 ам.доллар. Үүнээс Монгол Улсад 265.6 сая ам.долларын татвар төлнө. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139,4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласан тусгай төлбөр нь 53 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 57 сая ам.доллар, суутгах татвар 16,2 сая ам.доллар төлөх юм. Энэ нь Монгол Улсад ашигтай.
 
-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцсэн үү?
 
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Эдийн засгийн өршөөлийн хоёр хууль УИХ-д өргөн барьсан. Одоогоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэж байгаа. Эрүүгийн багц хуулиуд бүрэн гарсны дараа Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцэнэ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: www.montsame.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)