Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Н.Учрал: 800 гаруй эмнэлэг мэдээллээ солилцож эхэллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран эрүүл мэндийн салбарыг цахимжуулж байна.  Цаасан хүнд суртлыг халсан цахим нэгдмэл мэдээлэл солилцоогоор 800 гаруй эмнэлэг хоорондоо холбогддог боллоо.

Цаасан саадгүй болсны үр өгөөжийг үйлчлүүлэгчид хүртэж эхлээд байна.

Цаасан жороос цахим жорд шилжиж, И-Монголд оруулдаг болсон. Эмч иргэний зөвшөөрлөөр эмийн түүхтэй нь танилцаж, жор бичих болсон нь эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насны үнэлж баршгүй үнэ цэнтэй шийдэл юм.
Шинжилгээний хариу, дүрс оношилгооны дүгнэлт ойрын өдрүүдэд цахимжина.

И-Монгол-д “Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ”, “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт”, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр” зэргийг тавдугаар сарын 4-ний дотор багтаан, цахим хэлбэрт шилжүүлнэ. Эрүүл мэндийн салбарын цахимжилт цаасан чирэгдлийг арилгаж, хэн бүхний цаг, мөнгийг хэмнэнэ.

“Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтад “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр илтгэл тавихдаа энэ бүх өөрчлөлтийн талаар танилцууллаа. Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, 18 байгууллагын төлөөллүүд хамтран “Мэдээлэл солилцох журам” баталсан юм.

Ингэснээр эмнэлгүүд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцоход асуудалгүй боллоо гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдэгдлээ. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)