Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

ЭЕШ-ын оноогоо мессежээр харах боломжтой боллоо

Шалгуулагчид дараахь дүрмийн дагуу гар утаснаасаа мессэж илгээж мэдээлэл авна.
ДҮРЭМ:
1. Шалгуулагч ЭЕШ-ын онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас хүсэлтээ явуулах
2. Хүсэлтээ бичихдээ хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг( ж/нь: psw )-ийн араас нэг зай авч өөрийн регистрийн дугаарын 8-н оронтой тоо( ж/нь: 85011016 )-г оруулаад 133233 дугаарт мессэж явуулах
3. Хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг болон өөрийн регистрийн дугаарын 8-н оронтой тоо зэргээ зөв оруулах.
4. ЭЕШ-ын хуваарь харах бол eyesh гэсэн түлхүүр үгийг 133233 дугаарт илгээх ( үүнд ЭЕШ-д бүртгэлтэй утасны дугаар харгалзахгүй өөр утаснаас энэ мэдээллийг авч болно )
 Мессэжээр мэдээлэл авах хүсэлтүүд дараах  хэлбэртэй байна. (85011016-г жишээ татав. Та үүний оронд өөрийн регистрийн дугаараа оруулна уу. )
1. Бүртгэлийн дугаар сэргээх:
              sms-text:   pid  85011016
2. Нууц код сэргээх:
             sms-text:   psw  85011016
3. Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамт сэргээх:
              sms-text:  ppw  85011016
4. Суудлын хуваарь харах:
              sms-text:   sid 85011016
5. Дүн оноо харах:
             sms-text:   dun 85011016
6. Шалгалтын хуваарь харах:
              sms-text:  eyesh  ( Шалгалтын хуваарийг дурын утаснаас авахыг зөвшөөрнө.)
Жич: Тус үйлчилгээг үүрэн холбооны бүх операторуудын хэрэглэгчид хэрэглэх боломжтой бөгөөд үйлчилгээ нь ашгийн бус тул нэг мессэж бичих үнэ 40 төгрөг болно.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)