Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гурван хүүхэд худагт унаж амиа алджээ

Энэ сарын 30-нд буюу өчигдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст гурван хүүхэд амиа алдсан гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад тус аймгийн Тарагт сумын Хар адуу гэх газар 8 настай эрэгтэй Г, 5 настай эмэгтэй Д, 3 настай эрэгтэй Д нар худагт унаж нас барсан байжээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.
 
Хүүхэд багачуудын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан санаандгүй байдлаар амь насаа алдах, осол гэмтэлд өртөх хувь өсдөг учраас цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд хандан үр, хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)