Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

“Boeing 777” онгоцны далавч шатлаа

 “Singapore Airlines” компанийн “Boeing 777” онгоц ослын буулт хийх үеэрээ далавч нь шатжээ. Милан хот руу хөөрсөн онгоц эргэж нисэн Сингапурт газардсан байна. Онгоцны түлш асгарсны улмаас баруун далавчнаас нь эхлэн гал авалцжээ. Гал командынхан хэдэн минутын дотор галыг унтраасан байна.
Онгоцны ахмад Сингапураас Милан руу нисээд хоёр цагийн дараа хөдөлгүүрт нь асуудал гарсан тул эргэж нисэх шийдвэр гаргажээ.
 
Дээрх явдлаар гэмтэж бэртсэн зорчигч байхгүй гэдгийг албаныхан мэдээлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Токиод мөн ийм явдал болж, “Korean Air” компанийн онгоц нисэх буудал дээр шатаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)