Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хятадад хар салхи дэгдэж, 98 хүн амиа алджээ

Хятадын зүүн нутгийн Зянсу мужийг хар салхи дайрсны улмаас 98 хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн хүний тоо 500-д хүрлээ хэмээн Синьхуа агентлаг дамжууллаа.
Хар салхины улмаас Зянсу мужийн хэд хэдэн хотын байшин барилга сүйдэж, цахилгаан эрчим хүчний шугам тасарчээ.
Аврах багийнхан нурангин доор үлдсэн хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Хятадын Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Тодруулбал майхан, эвхдэг ор, хөнжил, гудас, хоол хүнс зэргийг илгээсэн байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин Узбекистаны Ташкент хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтад оролцож буй юм. Тэрээр байгалийн гамшгийн улмаас хохирсон иргэдэд шаардлагатай бүхий л туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг холбогдох яам, агентлагуудад үүрэг болгов.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)