Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

О.Баасанхүү: Ашигт малтмалын лиценз хүний амь хохирох үндэс болоод байна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Болдын Амарбаясгаланг уг албан тушаалд томилуулах тухай саналыг хэлэлцсэн юм. Энэ үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

Тухайлбал, О.Баасанхүү гишүүн: Дээд шүүх дээр үүссэн 17 шүүгчийн асуудлыг нэг талд нь гаргаарай. Хэн нь хэлмэгдсэн юм. Хэн нь эрүүгийн хэрэг үйлдсэн юм. Миний мэдэж байгаагаар Салхитын мөнгөний ордын лицензийг  анх өгч, тэр нь явсаар байгаад л хүний амь, авлига болоод явчихлаа. Ашигт малтмалын лиценз гэдэг юм авлигын, хүний амь хохирохын эх үүсвэр болж байна. Тийм учраас шүүгч нарынхаа араас яв. Бас 13 шүүгчийн асуудал ч байгаа. Ерөнхийлөгчид таалагдаагүй гээд, ямар ч шалтгаангүй Цэц дээр очоод явж байгаа. Тэдэн дотор аягүй бол тэтгэврийн насандаа ч хүрчихсэн байж магадгүй. Энэ асуудлыг шийдээрэй гэж нэр дэвшигчид захив.

Мөн тэрбээр "С.Зоригийн хэрэг гээд балай юм бий. Хавирга Мөнхө гэгчийн охиныг хоёр ачтай нь шатаагаад алсан хэрэг байгаа. Хавирга Мөнхөө ирж уйлсан. Алуурчдыг гаргах гээд байна ш дээ. Туслаач. Миний ач зээ, охиныг шатаасан алуурчдыг гаргах гээд байна. Яах вэ гэж ирсэн. Хууль зүйн сайд нь манай холын холын хамаатан шахуу Шулга Нямаа гэдэг хүнийг Нэргүй гэж танилцуулаад хэвлэлийн хурал хийж байсан. Шулга Нямаа нь надад “Ах нь наашаа цаашаа явж чадахгүй нь“ гэж хэлсэн. Би Х.Нямбаатар гишүүнтэй уулзаад, тэр Хавирга Мөнхөө гэж хүнийг зардал мөнгийг нь даагаад авчирч ирээд хамт очиж уулзмаар байна. С.Зоригийн хэрэгт хяналт тавих Түр хороонд нэг ч гэсэн зөв хүн байгаа болов уу. Тэрийг очоод үзээч гэж хэлсэн. Тийм учраас одоо Шүүхийн шйидвэрийг ил болгомоор байна. Шүүхийн шийдвэр далд байгаа болохоор хэн дуртай нь ямар нэг байдлаар улстөржөөд яваад байна. Тийм учраас шинээр томилогдох шүүгч нөлөөлөлд орохгүй ажилламаар байна" гэж хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)