Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дэлхийн анхны тогооч роботыг зохион бүтээжээ

Лондонгийн Moley фирм, ОХУ-ын  робот зохион бүтээгчдийн  нэгдэл Марка Олейника дэлхийн хамгийн анхны  тогооч роботыг зохион бүтээжээ.
 
Роботыг танилцуулах арга хэмжээ Ганноверт болсон байна. Робот нь камерт бичигдсэн амьд хүний гарын хөдөлгөөнийг дуурайх чадвартай гэнэ.
 
Тус төхөөрөмжийн танилцаах арга хэмжээ дээр тогооч робот хавчний шөл хийж MasterChef телевизийн нэвтрүүлэгийн ялагч Тим Андерсоныг дурайсан байна,
 
Тогооч робот бэлтгэж өгсөн бүтээгдэхүүнүүдийг хольж, сонгино, амтлагч зэргийг нэмж хийн,  хорин минутын дотор шөл бэлдсэн байна. Үүний дараа тогооч робот шөлийг аяганд аягалж, соус нэмж өгчээ. Одоохондоо робот  ганц хоёр жороор хоол бэлтгэж сурсан байгаа бөгөөд зохион бүтээгчид роботыг худалдаанд гаргахдаа 2000 гаруй жор мэддэг болгохоор төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)