Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Европт “Армата” танкны өрсөлдөгчийг бүтээнэ

Герман, Франц хоёр хамтран Оросын Армата суурийн Т-14 танктай өрсөлдөх машиныг бүтээхээр шийдсэн гэж Die Welt сонинд бичжээ.
 
Шинэ байлдааны машин нь 2030 онд бэлэн болсон байх ёстой бөгөөд тэр үед Европын орнуудын зэвсэглэлд байгаа «Леопард-2» танкийн ашиглалтын хугацаа дуусах юм. “Шинэ машины техникийн шаардлагыг герман-францын хамтын ажиллагааны хүрээнд тогтоосон” хэмээн ХБНГУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Маркус Грюбель (Markus Grьbel) хэлжээ. Түүний хэлснээр 2015-2018 онуудын хооронд технологи, чиг хандлагыг боловсруулсан байх гэнэ.
 
Германы тагнуулын албаны (Bundesnachrichtendienst, BND) гаргасан Оросын байдлааны чадварын тухай илтгэлийн дараа шинэ танк бүтээх шийдвэрийг  гаргасан гэж уг сонин таамаглаж байна. Тагнуулын илтгэлд Армата суурийн Т-14 танк нь туршилтын загварууд бөгөөд шинэ 2000 танкийг үйлдвэрлэлээс хэдэн жилийн дараа гаргана гэжээ.
 
Die Welt тэмдэглэснээр, шинэ байлдааны машинуудыг бүрэн бүтээсний дараа хамгийн өндөр төвшний танктай тулгарах ажээ.
 
«Уралвагонзаводын» зохион бүтээсэн «Армата» гэх гинжит, олон талын зорулалтын  сууринд тулгуурласан бүтээмжүүдийг 2015 оны ялалтын парадын үеэр нийтэд харуулсан юм. “Армата” суурийн Т-14 танк нь тактик-техникийн зарчмын цоо шинэ шинжийг агуулсан бөгөөд багийн хүмүүсийг сум цэнэгээс тусгаалсан хуягт капсултай бөгөөд сум цэнэг нь дэлбэрсэн ч багийнхан аврагдах боломжтой. Т-14 танк нь125 мм-ийн их буу, зайнаас удирдлагатай хүнгүй цамхагтай ажээ.
 
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)